Цар тахлаас урьдчилан сэргийлэх чиглэлээр цагдаагийн байгууллагаас авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар Нийслэлийн хэв журмын олон нийтийн аюулгүй байдлын албаны дарга цагдаагийн хурандаа Н.Лхагвасайхан мэдээлэл хийлээ.
“Цагдаагийн байгууллагаас баталгаат боллон баталгаат бус замаар хорио цээрийн дэглэм зөрчиж зорчиж байгаа иргэдийн үйлдлийг таслан зогсоох, хяналт шалгалтыг эрчимжүүлэх зорилгоор нйи слэл хотыг тойрсон баталгаат бус замын постуудыг нэмж ажиллуулж байна. Үүнд албан хаагчдыг мөн нэмэлтээр 24 цагаар ажиллуулж байна.
Зарим дүүргийн нутаг дэвсгэрт цар тахлын тохиолдол бүртгэгдэж байгаатай холбогдуулан танадалт шинжилгээ авах зорилгоор Баянгол дүүргийн 5, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрийг хэсэгчлэн хааж, иргэдийг шинжилгээ авах ажлыг хамтран зохион байгуулсан.
Мөн Баянзүрх дүүргийн 17, 4 дүгээр хороонд хэсэгчлэн хорио тогтоож, иргэдийг шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулж байна.
Гадаадын 33, манай улсын 1641 иргэн гээд 1648 иргэнийг тусгаарлан ажиглаж байна.
Өчигдөр Баянгол дүүрэгт жижиглэн худалдаа эрхлэгчдийн төлөөлөл болох 26 иргэн Төрийн ордны дэргэд жагсаал зохион байгуулсан. Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед жагсаал цуглаан, олон нийтийг хамарсан үйл ажиллагаа явуулахыг хориглосон байгаа. Иймд иргэд цаашид ийм үйл ажиллагаа хийхгүй байхыг анхааруулж байна.
Гамшгаас хамгаалах бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед зөрчил гаргасан иргэдийг Зөрчлийн хуулиар шийтгэж байгаа. Энэ хугацаанд 55 иргэнийг 28.9 сая төгрөгөөр торгож, 6 иргэнийг шүүхээр баривчилсан” гэлээ.