Цагдаагийн байгууллагын 102 дугаарт өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 835 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүний 702 нь зөрчлийнх, 9 нь хулгайн, 34 нь оршин суугчдын амгалан тайван байдал алдагдуулсан, 56 нь гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл байсан байна.
Мөн өдөр гэр бүлийн хүчирхийллийн 88 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Түүнчлэн улсын хэмжээнд 86 хүнийг эрүүлжүүлж, согтуугаар машин жолоодсон 38 зөрчлийг илрүүлэн саатуулсан байна.
.jpg)