Өмнөговь: ISO-9001:2015, MNS 7068:2025 стандартын шаардлагад нийцсэн чанарын менежментийн тогтолцоо нэвтрүүлэх хаалтын хурал боллоо

tsenzuurmn 2026-10-30

Өмнөговь аймгийн ИТХ-ын дарга О.Эрдэнэ-Өрнөхийн санаачлагаар Төрийн албанд стандартын шаардлага хангасан баримт бичиг төлөвлөх, үйл ажиллагааны тогтолцоог сайжруулах, иргэдэд чиглэсэн үйлчилгээний чанар, ил тод байдлыг нэмэгдүүлэх, хариуцлага, удирдлага, шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэх зорилгоор 2026 оны наймдугаар сарын 23-аас аравдугаар сарын 30-ны хооронд “Менежмент ба ур чадварын хүрээлэн” ТББ-аар ISO-9001:2015, MNS 7068:2025 олон улсын чанарын стандартын арга зүй, тогтолцоог хэрэгжүүллээ.
Тус стандартад нийт 9 байгууллага хамрагдах байснаас Өмнөговь аймгийн ИТХ-ын Ажлын алба, “Өмнөговь корпорац” ОНӨААТҮГ, Өмнөговь Гурвансайхан орон сууцны корпорац, “Гүний ус” ХХК, “Дулаан хангамжийн газар” ОНӨААТҮГ зэрэг 5 байгууллага амжилттай хамрагдаж сертификатаа гардан авлаа.