Өмнөговь аймагт хот байгуулалт, орон сууцны чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа

tsenzuurmn 2026-10-12

Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны харьяа “20 минутын хот хөгжлийн төв”, Япон Улсын Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын яамны төлөөлөгчид Өмнөговь аймагт ажиллаж, хот байгуулалт, орон сууцны чиглэлээр сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.
Сургалт, хэлэлцүүлэгт Өмнөговь аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын Бүс, орон нутгийн хөрөнгө оруулалт, бодлого төлөвлөлтийн хэлтэс, Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газар, Даланзадгад сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын холбогдох алба хаагчид болон “Өмнөговь аймгийн төслийн нэгдсэн удирдлагын газар” ОНӨААТҮГ-ын төлөөлөл оролцов.
Уулзалтын үеэр Япон Улсын хот байгуулалт, орон сууцны салбарын туршлага, хэрэгжүүлж буй бодлого, аргачлал болон цаашдын хамтын ажиллагааны боломжийн талаар танилцуулж, нийгмийн амьдралын чанарыг дээшлүүлэх, тогтвортой бөгөөд хүртээмжтэй хот төлөвлөлтийг хэрэгжүүлэх, “20 минутын хот” үзэл баримтлалд тулгуурласан хот байгуулалтын нэгдсэн аргачлал зэрэг асуудлыг хэлэлцэв.