Улаанбаатар хотын Налайх дүүргийн нутаг Тайж хайрхан уулын бэлд гурван өдрийн турш үргэлжилсэн “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026 оны 8 дугаар сарын 23-ны өдөр шилдгүүдээ тодруулж, хаалтын үйл ажиллагаагаараа өндөрлөлөө.
Энэ удаагийн наадам нь НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас зарласан, 102 улс хамтран тэмдэглэж буй “Бэлчээр ба нүүдлийн мал аж ахуй эрхлэгчдийн олон улсын жил”, түүнчлэн Монгол Улсад зохион байгуулагдаж буй НҮБ-ын “Цөлжилттэй тэмцэх тухай” конвенцын талуудын 17 дугаар бага хуралтай давхцаж байгаагаараа нэн онцлог байв.
Фестивальд нийслэл болон аймгуудын 990 өвлөн уламжлагч хуран чуулж, соёлын биет бус өвийн долоон ай савд багтах 362 төрөл зүйлийн өвийг олон нийтэд сурталчлан таниулсан байна.
Хаалтын ёслолын үеэр шүүгчдийн бүрэлдэхүүн соёлын өвийг хамгаалах, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан шилдгүүдийг тодруулж, долоон ай савын хүрээнд шилдэг өвлөн уламжлагч 21 хүнд шагнал гардууллаа. Мөн хамгийн өндөр настай зургаан өвлөн уламжлагч, хамгийн бяцхан өвлөн суралцагч зургаан хүүхдийг алдаршуулж шагнал гардуулсан юм.
Түүнчлэн шилдэг аймаг, нийслэлийн баг хамт олныг шалгаруулж нийт таван багт шагнал олгосноос тэргүүн байрын шагналыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан гардууллаа.
Сайд Ж.Алдаржавхлан фестивалийг хааж хэлсэн үгэндээ гадаад, дотоодын зочид төлөөлөгчид, өвлөн уламжлагчдад гүн талархал илэрхийлж, “НҮБ-ын конвенцын хуралд оролцож буй 300 гаруй төлөөлөгч фестивалийн үйл ажиллагаатай танилцаж, монголчуудын соёлын өвийн гайхалтай баялаг, дахин давтагдашгүй өвөрмөц онцлог бүхий үнэт зүйлстэй нэг дор танилцах ховор боломж олдсонд баяртай байгаагаа хэлээд товчхондоо “гайхалтай” гэж үнэллээ. Энэ бол дэлхий дахин бидний соёл биет бус өвийн баялаг байдлыг хэрхэн үнэлж байгаагийн бодит илэрхийлэл юм” хэмээн онцолсон юм.
Цаашид энэ фестивалийг олон агуулга, хэлбэрээр баяжуулж, цар хүрээг нь улам бүр өргөжүүлэн дэлхий дахинд нүүдэлчдийн нэрийн хуудас болсон олон улсын томоохон арга хэмжээ болгон хөгжүүлэхийн төлөө зорьж ажиллахаа салбарын сайд илэрхийлэв.


4 cэтгэгдэлтэй
Chỉ 10 phút thôi mà xem cái giao diện này cũng đủ ‘thử nghiệm’ rồi! Nhìn cái cách họ làm cho trải nghiệm mượt mà ghê. Xem thêm chi tiết tại 8xbet app download apk nhé! 😉
Honestly, the simplicity they tout is smart, but I wonder about the depth beyond basic slots. Still, for a quick fix, checking out Juan Bingo casino seems straightforward enough for a 10-min break!
Very reliable platform with a wide range of payment methods. Everything is transparent and fast. I trust rupiahbetlogin completely.
Love how easy it is to navigate the site. I managed to hit a decent jackpot last night and the credit went straight to my account. phjili01 is definitely a winner.