Улаанбаатар хотын төмөр замын төв буудал дээр Монгол Улсын иргэдэд үнэ төлбөргүй эрүүл мэндийн үзлэг, оношилгоо хийхээр Монголд хүрэлцэн ирсэн “Гэгээн Пантелеймон”-ы галт тэрэгтэй эмнэлгийг угтан авах ёслол 2026 оны тавдугаар сарын 18-нд боллоо.
“Гэгээн Пантелеймон” эмнэлгийн явуулын зөвлөгөө, оношилгооны төв нь Монгол Улсад тавдугаар сарын 18-наас зургаадугаар сарын 4-нийг хүртэл ажиллах юм.
ГАЛТ ТЭРЭГТЭЙ ЭМНЭЛГИЙН ҮЗЛЭГ ХИЙХ ЖУРМЫН ТУХАЙ
Эмч нарын хүлээн авч үзэх үйлчлүүлэгчийн тоо хязгаартай тул эрүүл мэндийн үзлэгийг урьдчилан бүртгүүлж цаг авсан дарааллын дагуу явуулна. Бүртгүүлэхдээ “УБТЗ” ХНН-ийн Төв эмнэлэг болон тус галт тэрэгний ажиллах өртөөнүүд дэх салбар эмнэлгүүдэд хандах боломжтой (хуваарь болон маршрутыг доороос харна уу).
ӨРТӨӨНҮҮДЭД ҮЗЛЭГ ХИЙХ ХУВААРЬ:
- Замын-Үүдэд-Тавдугаар сарын 19, 20-нд 8.00-18.00 цагт
- Сайншандад-Тавдугаар сарын 21, 22-нд 8.00-18.00 цагт
- Чойрт-Тавдугаар сарын 24-25-нд 8.00-18.00 цагт
- Улаанбаатарт-Тавдугаар сарын 26, 27, 28-нд 8.00-18.00 цагт
- Зуунхараад- Тавдугаар сарын 30, 31-нд 8.00-18.00 цагт
- Дархан-1-д Зургаадугаар сарын 1,2 -нд 8.00-18.00 цагт
- Сүхбаатарт – Зургаадугаар сарын 3, 4-нд 8.00-18.00 цагт
ЭМЧ НАРЫН ҮЗЛЭГ БОЛОН ШИНЖИЛГЭЭНИЙ ТӨРЛҮҮД
Үйлчлүүлэгчид тус эмнэлэгт хандсанаар дотор, мэс засал, бөөр, эмэгтэйчүүд, дотоод шүүрэл (эндокринологи), хүүхэд, шүдний эмчийн зөвлөгөө авах, мөн ЭХО, зүрхний бичлэг (ЭКГ), маммографи (хөхний рентген), рентген зураг авахуулах болон экспресс-лабораторид шинжилгээ өгөх боломжтой.
Энэхүү арга хэмжээг “УБТЗ” ХНН болон “РЖД” НХН-ийн санаачилгаар, Россотрудничество агентлагтай хамтран “Миссия Добро” хүмүүнлэгийн төслийн хүрээнд зохион байгуулж байна.


11 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/BuS56
https://shorturl.fm/AUifT
https://shorturl.fm/4ioeB
https://shorturl.fm/3KojN
https://shorturl.fm/i2PKF
https://shorturl.fm/ZUilN
https://shorturl.fm/aDNc2
https://shorturl.fm/8lpdB
Super fun games and very generous rewards for new members. It is a great way to spend some free time and win big. Try phme7777
I’ve been browsing a few sites lately and this one really stands out. The interface is super smooth and everything loads fast. Definitely sticking with vibweb for a while.
Finally an app that actually does what it says. Setup was a breeze and the user experience is top notch. Great job to the mmooapp team.