УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдөр /2026.04.29/-ийн хуралдаанаар Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч О.Батнайрамдал төслийн талаар танилцуулга хийсний дараа гишүүдээс зарчмын зөрүүтэй санал гараагүй тул хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээс эцэслэн батлуулахаар санал хурааж 60.9 хувиар дэмжигдэв.
Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцсэн.
Хуулийн өөрчлөлтөөр төрийн өмчит үйлдвэрийн газрыг төрийн өмчит компани болгож улс төрөөс хараат бус, нээлттэй, ил тод, зах зээлийн зарчмаар үйл ажиллагаа явуулах тогтолцоог бүрдүүлэхийг зорьжээ. Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль нь Иргэний хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт “Ашгийн төлөө хуулийн этгээдийг нөхөрлөл, компани хэлбэрээр байгуулна.” гэж заасантай зөрчилдөж буй нь уг хуулийг өөрчлөх нэг үндэслэл болсон гэдгийг хууль санаачлагч тодотгов.
Байнгын хорооны гишүүд асуулт асууж, санал хэлсний дараа хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг 58,3 хувиар дэмжлээ.


9 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/bSeXp
https://shorturl.fm/akzQr
https://shorturl.fm/Fpo92
https://shorturl.fm/U3ht1
https://shorturl.fm/7iD9U
https://shorturl.fm/Ud9uz
https://shorturl.fm/F5IZk
https://shorturl.fm/Rd8Ff
https://shorturl.fm/AgePB