Сар шинийн баярыг угтан уламжлал болгон зохион байгуулдаг “Амар байна уу – 2026” үзэсгэлэн худалдаа Улаанбаатар хотын “Их наяд” болон “Соёолж молл” худалдааны төвүүдэд амжилттай үргэлжилж байна.
Энэ жилийн үзэсгэлэнд Монгол Улсын 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн нийт 1000 гаруй жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч оролцож, 55 мянга орчим нэр төрлийн бараа, бүтээгдэхүүн-ийг иргэд, хэрэглэгчдэдээ танилцуулан борлуулж байна. Тус үзэсгэлэн нь ЖДҮ эрхлэгчид түрээсийн төлбөргүйгээр оролцож, бараа бүтээгдэхүүнээ үйлдвэрийн үнээр, үйлдвэрлэгчийн гар дээрээс шууд борлуулж буйгаараа онцлог юм.
Ингэснээр иргэд “Амар байна уу – 2026” үзэсгэлэн худалдаанаас зах зээлийн дундаж үнээс 10–25 хувиар хямд үнээр бараа, бүтээгдэхүүн худалдан авах боломж бүрдэж байна.
Өнөөдөр буюу 2026 оны 2 дугаар сарын 6-ны өдөр Баянгол дүүргийн өдөрлөг болж, тус дүүргийн үйлдвэрлэл эрхлэгчид бараа бүтээгдэхүүнээ 20–25 хувь хүртэлх хямдралтай үнээр борлуулж, хэрэглэгчдэдээ нэмэлт урамшуулал, бэлэг барилаа.
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа нь сүүлийн дөрвөн жилийн хугацаанд жил бүр дунджаар 60 тэрбум төгрөгийн борлуулалт хийж, дотоодын үйлдвэрлэл, эдийн засгийг дэмжихэд бодитой хувь нэмэр оруулж ирсэн. Харин 2026 онд энэхүү борлуулалтын хэмжээг 200 тэрбум төгрөгт хүргэх зорилт тавин зохион байгуулагдаж байна.
Дотоодын үйлдвэрлэгчдийг дэмжих, иргэдийг чанартай, хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнээр хангах зорилготой “Амар байна уу – 2026” үзэсгэлэн худалдаа сар шинийн баярыг дуустал үргэлжлэх юм.



7 cэтгэгдэлтэй
Partner with us for high-paying affiliate deals—join now!
Partner with us and enjoy recurring commission payouts!
Refer friends, collect commissions—sign up now!
Share our products and watch your earnings grow—join our affiliate program!
Boost your income effortlessly—join our affiliate network now!
Drive sales, earn commissions—apply now!
Interesting take on game design! Seeing platforms like nustar ph login link focus on user experience & variety-from slots to live tables-is key for sustained engagement. Accessibility via app/web is smart too!