Засгийн газрын гишүүн, шадар сайд Х.Ганхуяг дараах мэдэгдлийг цахим хуудсаараа дамжуулан хийлээ.
-“Ажлын хэсэг байгуулж, хариуцлага алдсан хүмүүсийг шалган, шаардлагатай арга хэмжээ авна.
Эх орныхоо төлөө албан үүргээ гүйцэтгэж яваад амиа алдсан нэг ч аавын хүүг ингээд орхиж болохгүй.
NTV телевизийн 2025 оны нэгдүгээр сарын 10-ны өдөр гарсан “Болзоо” нэвтрүүлгээр НОБГ-ын орлогч дарга асан, бэлтгэл хурандаа Д.Эрдэнэбаатарын хөндсөн асуудалтай холбогдуулан яаралтай ажлын хэсэг байгуулж, нөхцөл байдлыг нэн даруй шалгаж эхэллээ.
2023 оны арванхоёрдугаар сарын 19-ний өглөө “Сутай таун” хотхонд гарсан гал түймрийн үеэр албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн Хан-Уул дүүргийн Аврах гал унтраах 14 дүгээр ангийн алба хаагч, дэслэгч Э.Энхболдын ар гэрт үүссэн нөхцөл байдалд гүнээ харамсаж байна. Талийгаачийн ар гэрийнхний өгсөн мэдээлэлтэй холбоотойгоор үүссэн нөхцөл байдлыг Шадар сайд миний бие онцгой анхаарч, холбогдох байгууллагуудаар нэн даруй шалгуулж, хууль, журмын дагуу зохих шийдвэр гаргахаа илэрхийлж байна.
Онцгой байдлын алба хаагчид өдөр бүр амь нас, эрүүл мэндээ үл хайхран үүргээ гүйцэтгэж байдаг Монгол төрийн найдвартай түшиг билээ. Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын нэр төр, гавьяа зүтгэлийг Монголын төр үргэлж дээдлэх ёстой гэдгийг онцлон илэрхийлье.
Албан үүргээ гүйцэтгэж яваад амь эрсэдсэн алба хаагчдын ар гэрийг хамгаалж, хуульд заасан анхаарал халамж, дэмжлэгийг бүрэн хүргэх нь төрийн үүрэг. Энэ хүрээнд талийгаач Э.Энхболдын ар гэртэй холбоотой асуудлыг холбогдох байгууллагуудаас нягтлан тодруулж, гарсан дүгнэлтэд үндэслэн зохих шийдвэрийг гаргахаа мэдэгдэж байна” гэлээ.


4 cэтгэгдэлтэй
https://shorturl.fm/Wt48n
If you are serious about winning, this is the place to be. The bonuses are actually usable and not just marketing fluff. I am loving my time at arbetwarrior.
Finally found a platform that doesn’t lag during peak hours. The variety of games is impressive and the support team is very helpful. Give mmiwbet a try if you want a hassle free experience.
This app changed the way I bet on sports. Everything is so fast and the odds are way better than other sites I have used. I love using cosportiumapp on my phone.