УИХ-ын гишүүн Ч.Ундрам Прогрессив Аллаенсийн чуулга уулзалтад оролцлоо

tsenzuurmn 6 цагийн өмнө

УИХ-ын гишүүн, Монгол Улсын Их хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Ч.Ундрам, Монгол Ардын Намын Гадаад харилцааны хэлтсийн дарга С.Өлзийжаргал нар Олон улсын улс төрийн намуудын нэгдэл Прогрессив Аллаенсийн чуулга уулзалтад оролцлоо.

Дэлхийд тулгамдаж байгаа жендэрийн асуудал болоод нийгэм өөрчлөгдөж байгаатай холбоотой улс төрийн намууд дэлхий дахинд тулгамдаж буй үймээн самууныг даван туулж, нийгэм, эдийн засаг, улс төр, экологи, соёлын шударга ёсыг гүнзгийрүүлэх шаардлагатай байна гэж үзэн энэ удаагийн чуулган “Шударга ёсыг тогтоох” гэсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдаж байна.

Үүний тулд нөхөрлөл, энэрэл нигүүлсэхүй, үнэн ба дэлхий бол нэг гэр бүл гэсэн үндсэн дээр дэлхийн шинэ дэг журмыг төлөвшүүлэхийн тулд норматив, зохион байгуулалт, хөтөлбөртэй ажиллах шаардлагатай байна гэж үзэж байгаа аж.