“Халхын голын тангараг”

tsenzuurmn 2024-10-15

Р.ОЮУН

Буриад улсын Засгийн газар, Соёлын яам болон Буриадын үндэсний драмын театр Монгол Улсын ахмад дайчин 101 настай Ц.Чимэдцэрэн эмээгийн бодит түүхээр сэдэвлэсэн “Халхын гол тангараг” жүжиг тавьж Буриаддаа тоглоод дараа нь Монгол Улсын хот, хөдөөд зургаан удаа Монголын үзэгчдэд үзүүлсэн юм. Геннадий Башкуевын зохиол, Олег Юмовын найруулсан “Халхын гол тангараг” жүжгийг хоёр жил судалгаа хийжээ.

Жүжигт Халхын голын дайнд Дорнод аймгийн Баяндун сумын 14-16 насны 16 охин сайн дураараа явсны нэг нь Ц.Чимэдцэрэн гуай байж. Тэрээр 1939 онд Халхын голын байлдаан эхлэхэд 15 настай, Баяндунгийн охидын түр сургуульд сурч байжээ. “Гэнэтийн дайралт боллоо гэхийг сонсоод, дайн болж байгаа газарт очиж туслая. Юу хий гэснийг нь хийнэ” хэмээн бусдыгаа уриалан тэргүүн фронтод очиж цэргийн сувилагчаар ажилласан байна.

Энэ жүжгээр эх оронч үзэл, амь насаа үл хайрлах сэтгэл, хоёр орны ард түмний найрамдал, хүний амь хэчнээн үнэ цэнтэйг харуулжээ. Ойн хүрээнд хоёр улсын хооронд олон арга хэмжээ хэрэгжүүлэхээр төлөвлөсний нэг нь энэ жүжиг юм. Жүжгийг монгол хэлнээ хөрвүүлснээрээ онцлог байлаа.

Эх сурвалж www.polit.mn