1.Зорилго :
Орон нутгийн нөөцөд түшиглэн хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлдвэрлэж, дотоодын хэрэгцээг хангахад үнэтэй хувь нэмэр оруулсан хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчийг шагнаж урамшуулах, дотоод, гадаадын зах зээлд сурталчлан таниулахад оршино.
2. Хамрах хүрээ :
Үйл ажиллагааны төрөл, үйлдвэрийн хүчин чадал, өмчийн хэлбэрээс үл хамааран Монгол улсын бүртгэлийн гэрчилгээтэй (аж ахуйн нэгж, хоршоо) газар тариалан, мал аж ахуй, хүнсний боловсруулах үйлдвэрлэл эрхлэгч хуулийн этгээдийг хамруулна.
3. Тавигдах шалгуур :
1. Үйлдвэрлэлийн өсөлтийн хувийг өмнөх жилтэй харьцуулсан байдал
2. Хүнсний аюулгүй байдлын холбогдох журам, стандартыг нэвтрүүлсэн байдал
3. Ажлын байрыг өмнөх жилтэй харьцуулахад тогтвортой хадгалсан болон нэмэгдүүлсэн байдал
4. Борлуулалтын орлого нэмэгдсэн байдал
5. Байгалийн нөөцийг хэмнэлттэй, үр ашигтай, зохистой ашиглах, агаар, орчны бохирдлыг бууруулах, хүлэмжийн хийг бууруулах, эрчим хүчийг хэмнэх аль нэг чиглэлээр дэвшилтэт арга технологи нэвтрүүлсэн байдал
4. Зохион байгуулах хугацаа :
Нийслэл хотод үйл ажиллагаа явуулж байгаа хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг үйлдвэрлэгчийн нэрс, холбогдох материалыг 2024 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 12.00 цаг хүртэл бичгээр болон цахимаар Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газарт хүлээн авч, “Алтан намар” нэгдсэн арга хэмжээний үеэр шалгарсан шилдэг үйлдвэрлэгчийг нийтэд зарлаж, алдаршуулна.
НИЙСЛЭЛИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗАР
0 cэтгэгдэлтэй