Kлон нийтийн цахим сүлжээгээр тарваст (шийгуа) тестерийн багажаар шинжлэхэд нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнээс их гарч байгаа бичлэг жил бүр ургац хураалтын үеэр цахим сүлжээгээр цацагдаж ард иргэдийг хортой хүнс идэж байгаа, тариаланчид пестицид, бордоо их хэрэглэж ургуулсан ногоо, жимс худалдаалагдаж байна гэсэн мэдээллийн дагуу Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Ховд, Сэлэнгэ, Улаанбаатар хотод тариалсан тарваснаас 11 дээж, ОХУ, БНХАУ-ын импортын тарваснаас 8 дээж, нийт 19 сорьц дээжийг Хүнсний аюулгүй байдлын Үндэсний лавлагаа лабораторид шинжлүүлэхэд нитратын үлдэгдэл зөвшөөрөгдөх хэмжээнд гарсан байна.
Нитрат гэдэг нь таримал ургамлын тариалах явцад өсөлтийг нэмэгдүүлэх, хөрсний ус барих чадварыг сайжруулах зорилгоор химийн гаралтай азотын бордоо эсвэл органик гаралтай бүрэн задардаг өтөг бууц, сангасыг тариалалтын явцад ашиглахад тарималд хуримлагддаг азотын хүчлийн давс буюу тэжээл юм.
Дээрх бичлэг нь 2021 оны бичлэг бөгөөд ард иргэдийг төөрөгдүүлсэн, баталгаа, нотолгоогүй мэдээллийг түгээхгүй байхыг уриалж, аль болох итгэмжлэгдсэн лабораторийн шинжилгээ болон хяналтын байгууллагын үнэн зөв бодитой мэдээллийг ашиглаж байхыг хүсье.
0 cэтгэгдэлтэй