Шинжлэх ухаан, соёлыг түгээх залуучуудын Хангарьд холбоо НҮТББ нь ОХУ-ын А.М. Горчаковын нэрэмжит Олон нийтийн дипломат харилцааг дэмжих сангийн дэмжлэгтэйгээр Улаанбаатар дахь Русский дом (Орос ордон)-д 2024 оны 9-р сарын 17-н өдөр Олон улсын “Халх голын ялалт-манай хамтын ялалт” нэртэй онол-практикийн бага хурал, 18-ны өдөр Монгол-Оросын залуучуудын III их хурлыг амжилттай зохион байгуулав.
Олон улсын “Халх голын ялалт-манай хамтын ялалт” нэртэй онол-практикийн бага хурлыг нээж хэлсэн үгэндээ Россотрудничество агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч Анна Кулакова нь Халх голын Ялалтын 85 жилийн ойг тохиолдуулан зохиож буй тус хурлын үйл ажиллагаа чухал ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэв. Хуралд ирсэн зочид, төлөөлөгчид, сонсогчдод хандан А.М. Горчаковын нэрэмжит Олон нийтийн дипломат харилцааг дэмжих сангийн мэргэжилтэн Сагитов В.И., ОХУ-ын Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал Петрунин П.В. нар хандан үг хэлцгээлээ.
“Халх гол-39: түүхийг хэт туйлшруулан тайлбарлах стратеги” илтгэл тавьсан ОХУ-ын Элчин сайдын яамны цэрэг, агаарын цэргийн атташе, хошууч генерал Петрунин П.В. нь «Санамж бичиг» -н тухай дурдан тус баримт нь Японы Ерөнхий сайд Гиичи Танака тухайн үед залуу эзэн хаан Хирохитод зориулан бэлдсэн, Япон улсын урт хугацаанд хэрэгжүүлэх үйл ажиллагааны дэлгэрэнгүй хөтөлбөр байсныг сануулав. Алс Дорнодын 1946-1948 оны Токиогийн Олон улсын цэргийн шүүхийн материалд тус «Санамж бичиг» нь Америкийн яллагчийн өгсөн 169 тоот нотлох баримт нэрээр бүртгэгдсэн.
Дэлхийд ноёрхлоо тогтоохын тулд Хятад, ЗСБНХУ-ын хөрш зэргэлдээ бүс нутгаас эхлэн Евразийн орнуудыг зэвсгийн хүчээр булаан эзлэх хөтөлбөр хэмээн тэнд зарлагдсан байна. Гадаадын ихэнх түүхчид мөн түүний дундаас японы түүхчид БНМАУ-н эсрэг үйлдсэн Японы түрэмгийллийг үгүйсгэх, Халхын гол дээрх Японы цэргүүдийн өдөөн хатгалгын үнэн шалтгааныг нуун далдлах, түүхийг гуйвуулахыг оролдож байна. Жишээ нь, тэд Япон хэзээ ч Монголын эсрэг түрэмгийлэл үйлдэж байгаагүй, үнэн хэрэг дээр Халхын гол орчим ямар ч ноцтой байлдаан явагдаагүй, харин хилийн шугамын тодорхой бус байдлаас үүдэлтэй хилийн бага зэргийн мөргөлдөөн болсон гэж мэдэгдэцгээдэг. БНМАУ-ын нутаг дэвсгэр рүү Япон улс хэзээ ч санаархаагүй гэсэн суртал ухуулгыг эрчимтэй явуулж байна. Эдгээр мэдэгдлүүд нь эн тэргүүнд Архивын бодит баримтаар илчлэгддэг гэлээ.
2 cэтгэгдэлтэй
Bedava bahis SEO hizmetleri, Google’da üst sıralarda yer almamıza yardımcı oldu. https://royalelektrik.com/istanbul-elektrikci
PDF ders kitabı indir Google SEO, arama motoru sonuçlarında görünürlüğümüzü artırdı. https://www.royalelektrik.com/istanbul-elektrikci/