Баянгол дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс дүүргийн орон сууцны 62 СӨХ-ийн үйл ажиллагаатай танилцлаа. Энэ үеэр Баянгол дүүргийн ИТХ-ын дарга Б.Сэмжидмаа: Бидэнд тулгамдаж буй хамгийн эрсдэл дагуулж буй асуудал бол орц гарц байна. Тухайлбал, гал гарлаа гэж бодоход галыг унтраах галын машин орох орц, гарцыг хаачихсан байдаг. Оршин суугчид орц гарцаа хаагаад машинаа тавьчихдаг. Нэг айлд гал гарахад нэг хэсэг айл эрсдэлд орох нөхцөл үүсдэг. Зөвхөн өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад галын нөхцөл 25 хувиар өссөн байна. Мөн иргэд талбайгаа бид өөрсдөө эзэмших ёстой гээд чип хийчихдэг. Үүнээс үүдэлтэй эрсдэл их байгаа. Онцгой байдлын хэлтсийнхний хамгийн их санаа зовж, байнгын хэлж өгөөч, мэдээлж өгөөч, иргэдийг энэ талаас нь соён гэгээрүүлэх ажлыг хийж өгөөч гэж захидаг зүйл нь орц гарцын асуудал. Чиптэй болгосноос болоод цагдаагийн байгууллагынханд ч, түргэн тусламжийн эмчид хүндрэлтэй байдаг. Гэнэтийн дуудлагад яваад очихоор анхны тусламж үйлчилгээг хүргэж чадахгүй байх, түргэн тусламжийн машин тэрэг нь хаагуур нь яаж очихоо мэдэхгүй тойрч давхих гэсэн эрсдлүүд маш их байна. Хамгийн түрүүнд ач холбогдол өгч, анхаарч ажиллах хүмүүс бол манай СӨХ-ийн дарга нар байгаа юм” гэв.
Ингээд Баянгол дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөл иргэдээ эрсдэлд орохоос урьдчилан сэргийлж СӨХ- үүдийн үйл ажиллагааг дэмжиж хамтарч ажиллахаар боллоо.
0 cэтгэгдэлтэй