Хуурамч бичиг баримт, хуурамч визийг хэрхэн илрүүлэх вэ сургалт боллоо

tsenzuurmn 2024-07-25

Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс  АНУ-ын  Элчин сайдын яамтай хамтран дүүргийн Цагдаагийн газар болон 1,2-р хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Иргэний бүртгэлийн хэлтсийн албан хаагчдад сургалт зохион байгууллаа.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Баянгол дүүргийн хэмжээнд 2407 гэмт хэрэг бүртгэгдсэний 892 нь залилах гэмт хэрэг байна.
Ер нь сүүлийн жилүүдэд иргэд мэдлэг мэдээлэл дутмагаас залилан мэхлэх  гэмт хэргийн хохирогч болох тохиолдол нэмэгдэж буй. Тэр дундаа бичиг баримт хуурамчаар хийх, виз гаргаж өгнө гэх залилагчдын үйлдэл ихэсчээ.
Тиймээс энэ удаагийн сургалтын  сэдэв хуурамч бичиг баримт,  хуурамч виз үйлдэхээс урьдчилан сэргийлэх”-д чиглэсэн бөгөөд  АНУ-ын Элчин сайдын яамны Мөрдөх албаны атташе Роберт Гуденкауф албан хаагчдад бодит кэйсэд тулгуурласан мэдлэг, мэдээлэл өгч, сонирхсон асуултад нь хариуллаа.
Сургалтын үеэр АНУ болон Монгол Улсын гадаад паспортын нууцлалыг шалгах, хуурамч виз, бичиг баримтыг илрүүлэх аппарат ашиглан, харилцан ярилцаж, мэдээлэл авсан нь ач холбогдолтой байв.