Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын хяналтын газраас баталсан удирдамжаар Стандарт хэмжил зүйн газрын харьяа Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторитой хамтран бэлэн гоймон импортлогч аж ахуйн нэгж, тэдгээрийн хүнсний худалдаа, үйлчилгээний бүх газруудыг хамруулан төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ.
Шалгалтаар Хүнсний аюулгүй байдлын үндэсний лавлагаа лабораторид 11 аж ахуйн нэгжийн 40 нэр төрлийн бэлэн гоймонг нийт 352 үзүүлэлтээр (хими, хор судлал, хүнд металл, хөнөөлт шавж, хөгц мөөгөнцөр) лабораторийн шинжилгээнд хамруулан, хаяг шошгын зөрчилтэй 9 хуулийн этгээд, хувь хүнд холбогдох хуулийн дагуу арга хэмжээ тооцлоо.
Судалгаагаар 2023-2024 оны I улирлын байдлаар нийт 92 аж ахуйн нэгж дэлхийн 15 улс орноос давхардсан тоогоор 225 нэр төрлийн бэлэн хоол, бэлэн гоймон, чанадаг гоймонг импортоор оруулж ирсэн байна.
0 cэтгэгдэлтэй