“Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аяны хүрээнд Баянгол дүүргийн томоохон худалдааны төвүүдэд сургалт хийлээ

tsenzuurmn 2024-04-26

“Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аяны хүрээнд хүнсний чанар, аюулгүй байдлын шаардлагыг хангаагүй, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлсэн болон үзүүлж болзошгүй, буруу шошголсон, хуурамч бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлэгдэхээс урьдчилан сэргийлэх, стандарт, техникийн зохицуулалтын шаардлага хангасан бүтээгдэхүүнийг импортлох, хүлээн авах, тээвэрлэх, хадгалах, худалдаалах, үйлчлэхэд тавигдах шаардлага, хууль тогтоомжийг мөрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулах зорилгоор сургалт зохион байгуулж ажиллалаа.
Баянгол дүүргийн томоохон худалдааны төв болох Барс 1, Барс 2, Хар хорин зах, Хороолол хүнсний зах, Сандэй худалдааны төвүүд болон хоол үйлдвэрлэл, хүнсний үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг газруудыг хамруулан нийт 356 үйл ажиллагаа эрхлэгч иргэн, аж ахуйн нэгж оролцлоо.