Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс Цагдаагийн газарт “Kenwood Th-f10” маркийн 150 ширхэг гар станц гардуулан өглөө.
Энэ үеэр дүүргийн ИТХ-ын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа “Салбар зөвлөлөөс хууль сахиулах албан хаагчдыг ажил үүргээ гүйцэтгэхэд шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах арга хэмжээ авахад анхаарч ирсэн, цаашид ч үе шаттай хэрэгжүүлнэ” гэдгийг дурдав.
Мөн Баянгол дүүргийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн дэд хурандаа Ч.Алтанхуяг цагдаагийн албан хаагчид үүргээ гүйцэтгэх үед шуурхай холбоо барих гар станц чухал шаардлагатай байдгийг онцоллоо.
0 cэтгэгдэлтэй