Ж.Эрдэнэбат: Газар тариалангийн салбарыг тэр чигт нь унагах эрсдэлтэй

tsenzuurmn 2024-03-21

УИХ-ын чуулганаар гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.  Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.

УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Үг хэлж байгаа ихэнх хүмүүс маань гурил буудайг стратегийн гол нэрийн хүнсний бүтээгдэхүүн гэж хэлж байна. Тэгсэн атлаа зах зээл дээр өрсөлдөөний зарчмаар явах ёстой гээд яриад байгааг гайхаж байна. Стратегийн бүтээгдэхүүн чинь яагаад өрсөлдөх хэрэгтэй юм бэ. Тийм зүйл эдийн засгийн онолд байдаггүй. Төр нэг бол стратегийн гол нэрийн бүтээгдэхүүний өөрөө хамгаалаад аваад явдаг.
Газар тариалангийн үйл ажиллагаа эрхлээд явж байгаа компаниудыг намар дэмжих талаар ЗГХЭГ-ын дарга хэллээ. Төр хэр хэмжээний буудай худалдан авах вэ гэдгийг сайн мэдэж байгаа. Мэдэж байгаа учраас бид энд мянга сайхан юм яриад итгэх итгэл сайн төрөхгүй байх гэж бодож байна.  Үүнийг бодож үзэх шаардлагатай.

2008 оны сонгуулийн дараа байгуулагдсан С.Баярын засгийн газар Атарын III аяныг эхлүүлж байхад газар тариалангийн салбарт үүссэн хүндрэл нь юу байсан гэхээр ашиглалтгүй болсон 60-70 хувийн газраа ашиглаж эхлэхэд байсан. Энэ нь стратегийн гол нэр төрлийн бүтээгдэхүүнийг хамгаалахгүй явснаас үүдэлтэйгээр үйлдвэрлэгч нар нь өөрсдөө үйлдвэрлэлээ эрхлэхээ больсон байсан учраас энэ аяныг хэрэгжүүлсэн.

Түүнчлэн газар атаршихаас гадна бас нэг үүссэн нөхцөл байдал нь хөдөө аж ахуйн энэ чиглэлийн мэргэжлийн боловсон хүчингүй болсон байсан. 

Сэлэнгэ аймагт 2009 онд газар шороогоо өөрийн амь амьдралаа болгосон цөөн тариаланч үлдсэн байсан. Сэлэнгэ аймаг 300 мянган га эргэлтийн талбайтай байхад 50 мянган га-гаа ашиглаж байсан. Худалдан авагчгүй үйлдвэрлэл гэж байхгүй. Газар тариалангийн салбарт үйлдвэрлэж байгаа улаан буудайг хэн худалдаж авах юм бэ? Гурилын импортыг бусад улс орнуудтай харьцуулаад байх юм. Ингэж болохгүй. Манай тариаланчид шатахуун, техник, үр гээд бүгдийг импортоор маш үнэтэй худалдан авдаг. Ийм 

Төр нь стратегийн хүнсний бүтээгдэхүүнээ хамгаалаад явах хэрэгтэй. Энэ бол улс орны аюулгүй байдалтай холбоотой асуудал.  Гурил үйлдвэрлэгч, хөдөө аж ахуйн салбараа хамтад нь татаж унагаах эрсдэлтэй шүү гэв.