Волейболын идэрчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээнд нийслэлийн, төвийн, хангайн, баруун, зүүн бүсээс шалгарсан шилдэг 32 баг, тамирчин өрсөлдлөө.
Тус тэмцээнд Сэлэнгэ аймгийн баг тамирчид оролцон түрүүлж, хоёр дахь удаагаа улсын аварга болсон юм. Тус баг тамирчид нь 2022 онд алт, 2023 онд мөнгө, 2024 онд алтан медалийн эзэд болж, амжилтаа бататгалаа.
Тэгвэл тус баг тамирчдад УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат баяр хүргэж, хүлээн авч уулзлаа.
0 cэтгэгдэлтэй