“Ай ёо доктор” контентоор олонд танигдсан эмч Б.Дугархүүг яллагдагчаар татаж, хилээр гарахыг нь хязгаарласан байна.
Тодруулбал, прокурорын байгууллагаас түүнийг яллагдагчаар татах тогтоол баталж, улмаар таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналаа шүүхэд хүргүүлжээ.
Саналыг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх гуравдугаар сарын 26-нд хэлэлцэж, Б.Дугархүүг эд хөрөнгө завшсан хэрэгт яллагдагчаар тооцож, хилээр гарах эрхийг нь хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан байна.
Учир нь тэрбээр Эрүүл мэндийг дэмжих сантай эрүүл мэндийн боловсрол олгох 12 төрлийн нэвтрүүлэг бэлтгэх гэрээ байгуулсан бөгөөд ажил гүйцэтгэлгүйгээр 278 сая төгрөгийн санхүүжилт авч ашиглажээ.
0 cэтгэгдэлтэй