Бүх төрлийн тэтгэврийн хэмжээ өнөөдрөөс эхлэн 100 мянган төгрөгөөр нэмэгдэж байна.
Ингэснээр Хувь тэнцүүлсэн тэтгэврийн доод хэмжээ 540 мянган төгрөг, Бүрэн тэтгэврийн доод хэмжээ 650 мянга, Тэтгэврийн дундаж хэмжээ 787 мянган төгрөг болж буйг ХНХЯ-наас мэдээллээ.
Тэтгэврийн дундаж хэмжээ 2016 оноос 2024 оны хооронд 2.5 дахин өсөж ирэв.
Тодруулбал, 2016 онд тэтгэврийн дундаж хэмжээ 312.900 төгрөг байсан бол өнөөдөр 787.000 төгрөг болоод байна.
Улсын хэмжээнд тэтгэвэр авагч 499.2 мянган хүн байна. Тэтгэвэрт зарцуулсан хөрөнгө 449.3 тэрбум төгрөг болжээ гэж Монголын ахмадын холбооноос мэдээллээ.
Тэтгэврийн нэмэгдлийг жишээ болгон дурдвал:
0 cэтгэгдэлтэй