УИХ-ын чуулганы хуралдаанаар гурил, малын тэжээлийн үнийг гаалийн албан татвараас чөлөөлөх тухай тогтоолын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асууж байна.
УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат: Энэ хуулийн төслийг яг энэ утга, агуулгаар нь дэмжих боломжгүй.
Үндэсний үйлдвэрлэгч буюу стратегийн гол бүтээгдэхүүн үйлдвэрлэгч нараа хамгаалдаг нэг хэрэгсэл болгодог атал яагаад бүр мөсөн чөлөөлөх гээд байгааг ойлгохгүй байна.
1999 оноос хувь хэмжээг нь өөрчилж ирсэн шигээ импортын татварыг тодорхой хувиар буулгах, нөгөө талдаа Өрсөлдөөний тухай хуульд холбогдох өөрчлөлтийг даруй оруулаад явах нь хамгийн боломжит хувилбар.
0 cэтгэгдэлтэй