Төгрөгийн хадгаламж өнгөрсөн сард 17.6 их наяд төгрөг болж, өнгөрөгч нэгдүгээр сараас 457.8 тэрбум төгрөгөөр өсжээ. Энэ нь өмнөх оны үетэй харьцуулахад 4.6 их наяд төгрөгөөр буюу 35.8 хувиар өссөн үзүүлэлт юм.
Нийт төгрөгийн хадгаламжийн 14.9 их наяд төгрөг буюу 84.9 хувь нь иргэдийн хадгаламж байна. Харин 2.6 их наяд төгрөг нь аж ахуйн нэгж, байгууллагын хадгаламж аж. Түүнчлэн валютын хадгаламж 4.9 их наяд төгрөг болж, өмнөх сараас 56.2 тэрбум төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 901.4 тэрбум төгрөгөөр буурчээ.
0 cэтгэгдэлтэй