2019 оны 11 дүгээр сард хуралдсан ЮНЕСКО-ийн Ерөнхий бага хурлын 40 дүгээр чуулганаар жил бүрийн 11 дүгээр сарын 5-ны өдрийг “Сургуулийн орчны хүчирхийлэл, дээрэлхэлт, цахим дарамтыг устгах олон улсын өдөр” болгон тэмдэглэхээр шийдвэрлэсэн.
Энэ хүрээнд олон сая хүүхэд, залуучуудын сурч боловсрох үндсэн эрхийг нь хязгаарлаж байгаа сургуулийн орчны дээрэлхэлт, үе тэнгийнхний дарамт шахалт болон цахим дарамтын асуудалд дэлхий нийтээрээ анхаарал хандуулж урьдчилан сэргийлэх, таслан зогсоох чиглэлээр үйл ажиллагаагаа өргөжүүлж эхэлж байна.
Манай байгууллага тус өдрийг 2020 оноос хойш олон улсын байгууллагуудтай хамтран зохион байгуулсан бөгөөд энэ жилийн хувьд МУИС-ийн Оюутны хөгжлийн төв, ЮНЕСКО-ийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлагын хөтөлбөрийн Монголын үндэсний хороотой хамтран оюутан залуучуудад зориулан цахим орчин дахь дарамт, дээрэлхэлтийн хор уршгийг таниулах, урьдчилан сэргийлэх зорилгоор олны танил хүмүүс болон мэргэжилтнүүдтэй хамтран өдөрлөг, сургалтыг зохион байгуулах гэж байна.
0 cэтгэгдэлтэй