Анх 2018 онд хүсэл зорилгоороо нэгдсэн, урлагт хайртай хэсэг залуус нийлэн “Этик” продакшныг байгуулж байсан билээ. Тэгвэл тус продакшн өдгөө 5 нас хүрчээ. Энэ 5 жилийн хугацаанд нийт “Хүний цаана”, “Цуурхал”, “Мардай” зэрэг 9 уран сайхны кино өлгийдөн авсан байдаг.
“Этик” продакшн 5 жилийн ойн хүрээндээ зориулж “Наймаа” уран сайхны киног бүтээж, нээлтээ хийлээ. Тус киноны гол дүрд МУГЖ Б.Баатархүү, Г.Эрхэмбаяр, МУСТА жүжигчин А.Энхжин, Г.Даваазул, жүжигчин Б.Одбаяр нарын жүжигчид бүтээжээ.
Киноны агуулга: Зах зээл шилжих үеэр ганзагын наймаа цэцэглэж төрийн албанд ажиллаж байсан хүмүүс ч ажлаасаа гарч урд хойд хилээр үнэд хүрэх юм болгоныг ил далд зөөвөрлөж улс орон даяараа хөдөлгөөнд орж байсан үе юм.
Хүн болгон ардчилалын салхиар амьсгалж хувийн хэвшил хувьчлал, эрчийг авч хөгжлийн салхи сэвэлзэж байлаа. Сайны хажуугаар саар гэгчээр Монголын зүүн хязгаар Хэрлэн голын эрэг дээрээс цогцос олдсоноор тус суурин бүсийн цагдаагийн байгууллага уг хэргийг хийсэн этгээдүүдийг илрүүлэхээр шамдан ажиллана.
Урлагт бие сэтгэлэээ зориулсан ЭТИК продакшны уран бүтээлчиддээ ойн баярын мэнд хүргэж, уран бүтээлийн өндөр амжилтыг хүсэн ерөөе.
0 cэтгэгдэлтэй