АНУ руу шууд нислэг үйлдэх BOEING 787-900 маркийн онгоцыг өнөөдөр хүлээж авлаа. Зөвхөн АНУ гэж хязгаарлахгүйгээр Франкфурт, Истанбул, Сөүл хотын чиглэлд нислэг үйлдэнэ.
МИАТ ТӨХК болон AerCap компаниуд 2023 оны 5 дугаар сард хоёр ширхэг 787-9 /Dreamliner/ төрлийн буюу 292 хүний суудалтай, тасралтгүй 14,000 гаруй километр зайг туулах чадвартай 2 хөлгийг үйл ажиллагааны урт хугацааны түрээсээр авах гэрээг байгуулсан. Тус гэрээний дагуу эхний 787-9 агаарын хөлөг Монголд газардлаа.
Уг онгоцоор ирэх 2024 оноос АНУ руу 2 дахин хямд үнээр, 2-3 дахин бага хугацаанд нислэг үйлдэх юм байна. Харин хоёр дахь 787-9 агаарын хөлгийг 2024 оны эхний улиралд хүлээн авах юм байна.
Энэ үеэр Монголд агаарын тээврийн либералчлал эрчимтэй хийгдэж байгааг МИАТ ТӨХК-ийн захирал Б.Мөнхтамир онцолж байлаа. МИАТ ТӨХК долоон хоногт 24, зарим өдөрт 4-5 удаа нислэг хийж байгаа юм байна.
Ойрын хугацаанд буюу 2024 оны хоёрдугаар улиралдаа багтан АНУ руу шууд нислэг үйлдэнэ. 2025, 2026 онд Австрали, Сингапурын нислэгүүдийг хийхээр төлөвлөгөөндөө оруулан бэлтгэлээ хангаж байгаа аж.
Уг агаарын хөлгийг “Хубилай Хаан” гэж нэрлэсэн байна. Тус онгоцны түрээс 770.000 ам.доллар бөгөөд дэлхийн зах зээл дээрх В787-9 онгоцны түрээсийн үнээс 20-30 хувь хямд авч байгаа аж.
0 cэтгэгдэлтэй