ЭЕШ өгч буй сурагчид нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчино

tsenzuur 2023-06-14

Элсэлтийн ерөнхий шалгалт маргааш эхэлж, энэ сарын 18-н хүртэл үргэлжилнэ. Нийслэлийн хэмжээнд шалгалтын 24 байранд 15,783 сурагч шалгалт өгөх юм. Үүнтэй холбоотойгоор Нийслэлийн Засаг дарга Элсэлтийн ерөнхий шалгалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэх тухай захирамж гаргалаа.

Тодруулбал, элсэлтийн ерөнхий шалгалт өгөх сурагчдын бүртгэлийн хуудсыг үндэслэн нийтийн тээвэр бүх чиглэлд үнэгүй үйлчлэх юм. Мөн шалгалт зохион байгуулах хугацаанд шалгалтын төвүүдийн ойролцоох зам засварын ажлуудыг түр зогсоож, усны хязгаарлалт хийхгүй байх талаар төрийн болон төрийн бус байгууллагуудтай холбогдох хууль, журмын дагуу хамтран ажиллахыг Нийслэлийн Боловсролын газарт даалгалаа.

Түүнчлэн шалгалт авах төвүүдийн цахилгаан хангамжийн хэвийн үйл ажиллагааг хангах, нийтийн хэв журмыг сахиулах, авто замын түгжрэл үүсэхээс урьдчилан сэргийлж ажиллахыг холбогдох албаныхан болон дүүргүүдийн Засаг дарга нарт үүрэг болгов.

/2023.06.15-2023.06.18/

May be an image of trolley and text