Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: Ардчилсан намын 33 жилийн ой болж байна. Ардчилсан намын түүх бол Монгол Улсын ардчиллын түүх юм. Цар тахал, геополитикийн хүнд байдал Монголд төдийгүй дэлхий дахинд өрнөж байна. Жилийн өмнө л эдийн засаг -4.7 хувь, төсөв 23 хувийн тасалдалтай, өрийн дарамтад орчихсон, Монгол Улс дефолт зарлах уу, үгүй гэдэг хоёрхон сонголттой тулгарсан байлаа.
Төсөв одоо 4 хувийн өсөлттэй явж байна. Цаашдаа экспорт энэ хэвээр үргэлжилбэл эдийн засаг 5-6 хувиар өсөх хүлээлттэй байна. Зургадугаар сарын 1 гэхэд 500 орчим тэрбум төгрөгийн төсөв төсөөлснөөс илүү гарна гэж тооцож байна. Энэ амжилтаа хадгалаад явж чадвал бид энэ төсвийн жилийн төгсгөл гэхэд 1 их наяд төгрөгийн давуу төсөвтэй гарах боломжтой. Энэ хуримтлагдсан асуудлыг хэрхэн шийдвэрлэх нь парламентын асуудал. Төсвөө сайжруулах эсвэл давсан орлогыг юунд зарцуулахыг шийдэх хоёр боломж байна. Боломжит санхүүгийг цалин тэтгэвэрт зарцуулах уу эсвэл төсөл хөтөлбөрөө хэрэгжүүлээд явах уу гэдгийг Засгийн газраас нээлттэй оруулж ирнэ.
Хөдөлмөр ниймийн хамгааллын салбарыг эмэгтэй хүн авч явах нь зүйтэй. Яагаад гэвэл нийгмийн олон тулгамдсан асуудал байдаг. Эдийн засгийн гурван тулгуурт асуудалд Б.Тулгыг томилох нь зөв гэж үзсэн. Энэ асуудалд ажилласан туршлагад нь үндэслэн ажлыг хурдацтай явуулна гэж үзэж байна.
Т.Бадамжунайг авчирсны дараа олон хүн түүнийг өрөвдлөө, хөөрхийллөө. Авлигачид биднийг өрөвдөөгүй шүү. Нүүрсний хулгайч нарын эсрэг тэмцэх нь буруу гэсэн мессежийг олон нийтийн сүлжээгээр идэвхтэйгээр, зохион байгуулалттайгаар түгээлээ. Та бүхэн үүнд битгий автаарай. Т.Бадамжунай бяртай, нөлөөтэй хүн байна. Хөшигний ард юу болж байгааг ард түмэн харж байгаа.
Засгийн газар авлигатай тэмцэх үүрэгтэй. Системийн авлигын эсрэг тэмцлээ бид үргэлжлүүлнэ. Бид авлигаасаа салах ёстой. Хачигтай мал шиг байсаар байх уу? Авлига салбар бүрд байна.
1 сэтгэгдэлтэй
… [Trackback]
[…] Info on that Topic: tsenzuur.mn/24700 […]