Нийслэлийн иргэдийн аюулгүй орчинд зорчих нөхцөлийг бүрдүүлэх зорилгооор эзэнгүй муур, нохой устгах ажлын нэгж тарифыг шинэчлэн батлах асуудлыг мөн өргөн барьсан. Энэ талаарх танилцуулгыг Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа танилцуулав.
Нийслэлийн нутаг дэвсгэрт золбин нохой, муурны тоо ихэсч, нохой муурнаас үүдэлтэй өвчлөл нэмэгдэх, хүн мал амьтан нохойд хазуулсан тоо өсөх хандлагатай байгаа аж. Золбин нохой муурны тоо буурахгүй, эзэнтэй нохой муурны зохицуулалт байхгүй байгаа нь иргэд нохойд хазуулах, бэртэх нөхцөлийг бий болгож байна. Азтай савар төрийн бус байгууллага, УИХ-ын гишүүн Б.Энхбаяр нарын гишүүдээс “гэрийн тэжээвэр амьсны тухай хууль”-ийн төслийг санаачлан боловсруулж, холбогдох байгууллагаас санал авч байгаа.
Тиймээс уг хуулийн төсөлд эзэнгүй нохой, мууртай холбогдох зохицуулах саналыг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас өгсөн аж. Нийслэлийн ИТХ-н 2016 оны 96-р тогтоолоор баталсан 12 мянган төгрөгийн зардал нь тус ажлыг гүйцэтгэхэд хүрэлцэхгүй, устгалын компаниуд алдагдалтай ажиллах болсон байна. Иймд уг ажлын нэгж тарифыг хөдөлмөрийн хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, дизель түлш, сумны үнийн өсөлттэй уялдуулан тооцоо, судалгааг хийж 24,000 төгрөг болгон шинэчлэн батлуулахаар танилцуулсан юм.
Захирагчийн ажлын алба танилцуулгадаа “2016 оноос хойш дизель түлшний үнэ 2.4 дахин, 1 хайрцаг сумны үнэ 5 дахин, нэг цагийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 2.9 дахин нэмэгдсэн” гэдгийг тодотгоод Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас үнийн зөрүүг урсгал зардлаас шийдвэрлэн, гүйцэтгэгч байгууллагуудыг түр хугацаанд ажиллуулж байна гэсэн юм.
0 cэтгэгдэлтэй