“Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” сэдвээр олон талт уулзалт зохион байгууллаа

tsenzuurmn 2025-10-23

Хүний эрхийн Үндэсний Комисс Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин зохицуулагчийн газартай хамтран “Хүний эрхийн олон улсын механизм ба Монгол Улсын оролцоо” сэдвээр олон талт уулзалтыг өнөөдөр /2025.10.21/ зохион байгууллаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготойгоор ээлжит 24 дэх уулзалтаар олон улсын гэрээ, тайлангийн хэрэгжилт, зөвлөмжийн биелэлт, үр дүнг дээшлүүлэх арга замыг хэлэлцэж байгаа нь чухал ач холбогдолтой” хэмээн онцоллоо.  Энэ удаагийн уулзалт нь Монгол Улсын Хүний эрхийн төлөв байдлын дөрөвдүгээр илтгэлийг хэлэлцэх гэж буй цаг мөчид зохион байгуулагдаж байгаагаараа онцлог бөгөөд уг зөвлөмжийн хэрэгжилт, тайлагналтын үйл явц, талуудын оролцооны байдал сэдвээр ГХЯ-аас уулзалтын үеэр танилцуулсан.

Уулзалтад УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар, УИХ-ын гишүүн, Хүний эрхийн дэд хорооны гишүүн Х.Баасанжаргал, ХЭҮК-ын дарга, доктор Д.Сүнжид, Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэн, ХЭҮК-ын гишүүн С.Дондов, ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан, ХЭҮК-ын гишүүн, доктор Б.Энхболд болон төр, иргэний нийгмийн байгууллага, олон улсын байгууллагын төлөөллүүд оролцлоо.

Монгол Улсын нэгдэн орсон хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой суурь 8 гэрээ, конвенцын хэрэгжилтийг гарган тайлагналт,НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлийн тусгай процедурын (хараат бус шинжээч, тусгай илтгэгч, ажлын хэсэг) мандат эзэмшигчдээс өгсөн зөвлөмжүүдийг хууль тогтоомжид тусгаж буй байдал, НҮБ-ын Тусгай илтгэгчээс өгсөн зөвлөмж, тэдгээрийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв. Түүнчлэн НҮБ-ын гэрээний хороодоос гарч буй ерөнхий тайлбарыг хууль сахиулах салбар, шүүхийн практикт хэрэглэж буй  байдлын талаар оролцогчид санал солилцлоо.