Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Киргиз Улсад төрийн айлчлал хийхээр 2025 оны 7 дугаар сарын 20-ны өдөр Бишкек хотноо хүрэлцэн ирлээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх болон дагалдан яваа төлөөлөгчдийг Бишкек хотын “Манас” олон улсын нисэх онгоцны буудалд Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров болон Монгол Улсаас тус улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд С.Ганхуяг, Бүгд Найрамдах Киргиз Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Артыкбаев зэрэг албаны хүмүүс угтан авав.

Айлчлалын хүрээнд хоёр улсын эрх зүйн үндсийг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулахуйц Засгийн газар болон байгууллага хоорондын баримт бичгүүдэд гарын үсэг зурахаар төлөвлөж байна.
Бишкек хотод гадаад улсаас суугаа 28 Элчин сайдын яам, 50 орчим консулын болон төлөөлөгчийн газрууд үйл ажиллагаа явуулж байна.
Манай улсаас Ерөнхийлөгчийн түвшинд 1999 онд Н.Багабанди, 2007 онд Н.Энхбаяр, 2012 онд Ц.Элбэгдорж, 2019 онд Х.Баттулга, Киргизийн талаас манай улсад 1993, 2002 онд А.Акаев, 2023 онд С.Жапаров айлчилсан юм.

0 cэтгэгдэлтэй