В.В.Путины зарлигийн дагуу Монголын 5 ахмад дайчинд ялалтын ойн медаль гардуулах ёслол зохион байгууллаа

tsenzuurmn 2025-03-13

Энэ онд бид Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж байгаа билээ. Үүнтэй холбогдуулан энэ сарын 13-ны пүрэв гарагт ОХУ-ын Элчин сайдын яаманд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигийн дагуу Монголын 25 ахмад дайчдад «1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ой» медаль гардуулах ёслолыг зохион байгууллаа.

ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков “Өнөөдөр бид Улаанбаатар хотод амьдардаг 5 ахмад дайчинд медаль гардууллаа. Түрүүн дурдсан хоёр ойг тэмдэглэх хүрээнд ирэх 5 дугаар сард Москвагийн Улаан талбайд болох ойн ёслолын арга хэмжээнд Монгол Улсын ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг албан ёсоор урьсны хариуд ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын арга хэмжээнд оролцохоо мэдэгдсэн. Бид энэхүү айлчлалын бэлтгэл ажлыг бэлтгэж байна” гэсэн юм.

ОХУ-ын БХЯ-ны сайд Андрей Белоусовын өгсөн мэдээллээр энэ жилийн цэргийн жагсаалд оролцох урилгыг нөхөрсөг харилцаатай 19 оронд илгээжээ. Манай улсын хувьд тус баярын жагсаалд албан ёсоор оролцоно. ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины зарлигийн дагуу Монголын нийт 25 ахмад дайчинд «1941-1945 оны Аугаа их Эх орны дайны Ялалтын 80 жилийн ой» медаль гардуулж байгаа бөгөөд үлдсэн 20 медалийг ОХУ-ын ЭСЯ-аас орон нутагт нь очиж гардуулах юм.