Элсэлтийн шалгалтад бүртгүүлэгч зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлнэ

tsenzuurmn 2025-03-26

2025 оны элсэлтийн шалгалтыг зургаадугаар сарын 18-21-ний өдрүүдэд зохион байгуулна. Элсэлтийн шалгалтыг улс орон даяар 52 шалгалтын байранд зохион байгуулах  ба орон нутагт 23, нийслэлд 29 шалгалтын төв байна.

Шалгуулагч нь /eyesh.eec.mn/ цахим хаяг руу хандан бүртгэлээ хийх ба бүртгүүлэхдээ дараах материалыг бэлтгэсэн байна. Шалгуулагч зөвхөн өөрийн и-мэйл хаягаар бүртгүүлэх юм.

Үүнд:

  • Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг /иргэний үнэмлэхийн лавлагаа, гадаад паспорт мөн гадаадын иргэний Монгол Улсад оршин суух түр үнэмлэх /
  • Өнгөт цээж зураг /цээж зураг нь 3*4 хэмжээтэй, сүүлийн 3 сарын дотор авхуулсан, урагш цэх харсан, арын фон нь цайвар цулгуй өнгийн, нарны шил болон малгайгүй байна/
  • Бүх банкны интернэт гүйлгээ хийх эрхтэй төлбөрийн карт

Тусгай хэрэгцээ шаардлагатай  болон тусгай сургуулийн суралцагч элсэлтийн шалгалтад орохоор бүртгүүлсэн бол Боловсролын үнэлгээ төвд эмчийн магадалгаа, сургуулийн тодорхойлолт, өргөдлийг бүртгэлийн хугацаанд гаргах эрхтэй.

МХБШ-ын суудлын хуваарийг 2025 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр зарлана.