
Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хангамж – Аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөн, 2025-2028 онд хөдөө аж ахуйн боловсруулах салбарын үйлдвэрлэлийн хөгжлийг хангах зорилт, “Бизнесийн хөгжлийг дэмжих” урианы жилийн хүрээнд зохион байгуулж буй “Цагаан сар 2025” үзэсгэлэн худалдааны хаалтын ажиллагаа боллоо.
Хаалтын арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Б.Батбаатар, Засаг даргын зөвлөх бөгөөд үзэсгэлэн худалдаа зохион байгуулах ажлын хэсгийн дарга Б.Отгонбаяр, ЗДТГ-ын дарга С.Цогбаяр, ХХААГ-ын Л.Даваасүрэн нар оролцож, үзэсгэлэнгийн шилдгээр шалгарсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага, хоршоо, сумдад шагнал гардууллаа.
АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН “ХҮНДЭТ ЖУУХ”-аар:
– Баянцагаан сумын үйлдвэрлэгч, баялаг бүтээгч Т.Жамбалдорж
– Аргалан сумын үйлдвэрлэгч, баялаг бүтээгч Ц.Норовсамбуу
– Цээл сумын үйлдвэрлэгч, баялаг бүтээгч Ц.Хишигээ
АЙМГИЙН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр:
– Алтанбулаг сумын үйлдвэрлэгч, баялаг бүтээгч Ц.Мөнгөнцэцэг
– Заамар сумын үйлдвэрлэгч, баялаг бүтээгч М.Эрдэнэчимэг
– Эрдэнэсант сумын үйлдвэрлэгч, баялаг бүтээгч П.Пүрэвлут
АЙМГИЙН ИТХ-ЫН “ХҮНДЭТ ЖУУХ”-аар:
– Мөнгөнморьт сумын үйлдвэрлэгч, баялаг бүтээгч Н.Саранцэцэг
АЙМГИЙН ИТХ-ЫН “ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр:
– Баянчандмань сумын үйлдвэрлэгч, баялаг бүтээгч Ч.Цэцэгмаа
– Эрдэнэ сумын үйлдвэрлэгч, баялаг бүтээгч Б.Отгондорж нарыг шагналаа.
“ХҮНСНИЙ ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”-ЭЭР:
– Лүн сумын “Эрүүл монгол мах-эко” ХХК-ний “Амталсан таван цулын шөл”
“АЖ ҮЙЛДВЭРИЙН ШИЛДЭГ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр:
– Зуунмод сумын иргэн Ц.Борын “Морин хуур”
“ШИЛДЭГ САВ, БАГЛАА БООДОЛТОЙ МӨНГӨН БОГЦ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр:
– Архуст сумын “Энэрэл тулуй” ХХК-ийн “Ундрам” зөгийн бал
“ШИЛДЭГ ОРГАНИК ХҮНС ҮЙЛДВЭРЛЭГЧ”-ээр:
– Батсүмбэр сумын “Төгс уураг” ХХК-ийн “Хатаасан био тараг”
“ШИЛДЭГ ОНЦЛОХ БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр:
– Баянцогт сумын иргэн Д.Энхзаяагийн “Сүүн чихэр”
“ШИЛДЭГ ГАР УРЛАЛЫН БҮТЭЭГДЭХҮҮН”-ээр:
– Борнуур сумын иргэн Г.Тогмидийн “Модон урлал”
“ШИЛДЭГ ХОРШОО”-оор:
– Сүмбэр сумын “Удам дамжсан малчин” хоршоо
“ХАМГИЙН САЙН ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ОРОЛЦСОН ШИЛДЭГ СУМ”-аар:
– Архуст сум тус тус шалгарч, шагналаа гардан авлаа.
Шилдгээр шалгарсан үйлдвэрлэл эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, хоршооддоо болон нийт оролцсон баялаг бүтээгчдэдээ баяр хүргэж, амжилтын дээдийг хүсэн ерөөе.
Төв сайхан нутгийнхаа ажилсаг хөдөлмөрч малчид, тариаланчид, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс хэрэглэгчдэд шууд худалдан борлуулах, зах зээлийг тэлэх, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлдэг үзэсгэлэн худалдааг 2005 оноос эхлэн зохион байгуулж эхэлсэн бөгөөд эдүгээ 20 жилтэйгээ золгож байна. Жилээс жилд үйлдвэрлэл эрхлэгчдийн тоо нэмэгдэж, үүнийгээ дагаад бүтээгдэхүүний нэр төрөл, цар хүрээ өргөжиж, зах зээлийн эрэлт хэрэгцээгээ даган сав, баглаа боодлын өнгө үзэмж сайжирсаар байгааг онцолмоор байна.
0 cэтгэгдэлтэй