“Уураа тэвчье!” аян эхэллээ

tsenzuurmn 2024-11-11

Баянгол дүүргийн Прокурорын газар болон Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл хамтран эрүүл мэндийн эрхийн эсрэг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх “УУРАА ТЭВЧЬЕ!” нөлөөллийн аяныг 2024 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр эхлүүллээ.
Аяны нээлтэд Баянгол дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга П.Өлзийнаран, Засаг дарга Ө.Сумъяабаатар болон бүрэлдэхүүн байгууллагын удирдлага, төлөөллүүд, Баянгол дүүргийн Прокурор, Цагдаагийн газрын албан хаагчид дэмжиж оролцов.