“Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлье” сэдэвт уралдааныг амжилттай зохион байгууллаа

tsenzuurmn 2024-11-29

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойг тохиолдуулан Баянгол дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдын дунд “Үндсэн хуулиа эрхэмлэн дээдэлье” сэдэвт уралдааныг 11 дүгээр сарын 19-26-ны хооронд зохион байгуулж шилдгүүдээ шалгарууллаа.
 Тус уралдаанд нийт 14 сургууль тайлангаа ирүүлсэн. Ингээд 19 дүгээр сургуулийн “Бүгд Найрамдах Монгол Ард улсыг тунхагласан нь, Анхдугаар үндсэн хууль, түүний үр дүн” сэдэвт богино хэмжээний контент  тэргүүн байранд орсон бол удаах байранд 20 дугаар сургуулийн “Анхдугаар Үндсэн хууль” сэдэвт богино хэмжээний контент орлоо.
Харин гуравдугаар байранд 73 дугаар сургуулийн “Мини парламент” төсөлт ажлаар “УИХ-ын хүндэтгэлийн хуралдаан” сэдэвт богино хэмжээний контент болон ажлын тайлан орлоо.