Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид дараахь үндэслэлүүдээр бүхэлд нь хориг тавьж байна.
УИХ 2025 оны төсвийн төслийг энэ сарын 8-нд эцэслэн баталсан. Улмаар өчигдөр /2024.11.19/ Ерөнхийлөгчийн Тамгын газарт хүргүүлсэн юм.
Тэгвэл Ерөнхийлөгчийн Тамгын газраас мэдээлэл хийж, Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улсын 2025 оны Төсвийн тухай хууль, хамт өргөн мэдүүлсэн болон холбогдуулан боловсруулж баталсан хууль тогтоомжид бүхэлд нь хориг тавьсан талаар мэдэгдлээ.
0 cэтгэгдэлтэй