Б.Чойжилсүрэн: Ойрын үед Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний тарифыг хэрхэн нэмж байгаагаа танилцуулна

tsenzuurmn 2024-10-30

Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн: Сүүлийн жилүүдэд эрчим хүчний салбарт хосолсон хоёр том асуудал байна. Манай улс нэг хүнд ногдох эрчим хүчний хэрэглээ хоёр хөрштэй харьцуулахад дөрөв дахин бага байна. Ойрын 5-10 жилийн хугацаанд хэрэглээний чадал улам өсөхөөр байгаа. Эрчим хүчний зардал 357 тэрбум төгрөг, 2024 онд 270 орчим тэрбум төгрөг, Эрчим хүчний уурхайн алдагдал 80 тэрбум төгрөг байна. Урт хугацааны алдагдал нэг их наяд 800 тэрбум төгрөг байхаар байна. Эдгээр асуудлыг шийдвэрлэхийн тулд хамтарсан Засгийн газраас байгуулсан Эрчим хүчний үндэсний хороо реформыг хийхээр ажиллаж байна. Үнэ тарифын тухайд одоо зөвхөн өртөгт ойртуулах байдлаар л ажиллаж байна. Дараа нь төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудал ярина. Тэгэхгүй бол одоо манай салбар орлогогүй учраас хэн ч сонирхож хөрөнгө оруулахгүй байна.

Эрчим хүчний тарифыг Эрчим хүчний зохицуулах хороо гэж хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг байгууллага тогтоодог. Ойрын үед энэ байгууллага үнэ тарифыг хэрхэн нэмж байгаагаа танилцуулна.

Ойрын үед Эрчим хүчний зохицуулах хороо эрчим хүчний тарифыг хэрхэн нэмж байгаагаа танилцуулна