“Алтан намар 2024” ирэх сарын 1-нээс арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл болно

tsenzuurmn 2024-07-30

Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилт бүхий “Алтан намар 2024” арга хэмжээг наймдугаар сарын 1-ний өдрөөс есөн дүүргийн 21 байршилд зохион байгуулагдахаар болжээ.

Хүнсний хангамж, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хөдөө орон нутгийн газар тариалан эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг дундын зуучлалгүйгээр зах зээлийн ханшаас хямд үнээр хэрэглэгчдэд хүргэх зорилгоор “Алтан намар 2024 арга хэмжээг энэ оны арваннэгдүгээр сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулахаар төлөвлөөд байгаа талаар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.