Замын хөдөлгөөний хяналтын сервэр дугаар илрүүлэгч камерыг 8 сургууль, цэцэрлэгийн ойролцоо суурилууллаа

tsenzuurmn 2024-09-6

Баянгол дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөл өнгөрсөн 4 жилийн хугацаанд замын хөдөлгөөний аюулгүй байдалд онцгой анхаарч ажилласан байна.

Энэ талаар Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа: Зам тээврийн осол гэмтлээс хүүхдүүдээ хамгаалах зорилгоор замын хөдөлгөөний хяналтын сервэр дугаар илрүүлэгч камерыг Баянгол дүүргийн 8 сургууль, цэцэрлэгийн ойролцоо суурилууллаа. Мөн долоон төрлийн гэмт хэрэг илрүүлэх боломжтой иж бүрэн ухаалаг камерыг хөл хөдөлгөөн ихтэй дүүргийнхээ хороодын уулзвар дээр суурилуулжээ.

Энэ ажлын үр дүнд гэмт хэргийн тоо дүүргийн хэмжээнд буурч, хүүхдүүд замын хөдөлгөөнд аюулгүй зорчих боломжийг бүрдүүлж ажиллахыг зорилоо. Түүнчлэн “Тавхан хором хүлээе” аяныг өрнүүлж жолооч нарын хариуцлагыг дээшлүүлэх, хүүхдүүдийн зам хөндлөн гарах аюулгүй байх нөхцөлийг хангаж ажиллах чиглэлээр нөлөөллийн олон ажлуудыг хийж хэрэгжүүлж байна.