Баянгол дүүргийн ИТХ-ын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Сэмжидмаа: Иргэдээ хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх аливаа бодисоос хамгаалах зорилгоор 2022 онд “Анзаар” аяныг Баянгол дүүргийнхээ хэмжээнд зохион байгуулж 4500 гаруй иргэнийг хар тамхины хор хөнөөлийг таниулж, энэ асуудлаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг үе шаттай авч хэрэгжүүллээ. Хар тамхитай тэмцэх энэ ажил маань ирээдүйдээ хийх томоохон хөрөнгө оруулалт гэж хувьдаа боддог. Энэ аяны үр дүнд Баянгол дүүрэгт хар тамхитай холбоотой гэмт хэргийн тоо буурсан нь бидний ажлын бодит үр дүн юм.
Мөн иргэд эрх зүйн мэдээлэл дутмагаас болж залилах гэмт хэргийн хохирогч болох, энэ төрлийн гэмт хэргийн улмаас их хэмжээний эд хөрөнгөөрөө хохирох зэрэг асууудалд онцгой анхаарч, хууртагдахгүй бол алдахгүй гэсэн нөлөөллийн аяныг прокурорын байгууллагын санаачлагтайгаар хамтарч зохион байгуулж хэрэгжүүлсэн нь энэ төрлийн гэмт хэргийн тоо манай дүүрэгт буурсан нь бодит үр дүн гэж бодож байна.
0 cэтгэгдэлтэй