Хотын дарга Х.Нямбаатар гудамжны хоолны үйлчилгээг дэмжихээ илэрхийлэв

tsenzuurmn 2024-05-3

Нийслэл хотод гудамжны хоолны үйлчилгээ эрхлэхийг зөвшөөрөх эсэх талаар хотын дарга Х.Нямбаатар тайлбар өгчээ.

Тэрбээр Улаанбаатар хотод аялал жуулчлалын улирал эхэлж буйтай холбогдуулан “Стрийт фүүд” үйлчилгээг боломжит бүх байршилд ажиллуулахыг дэмжинэ. “Стрийт фүүд” ажиллуулахыг хүсэж байгаа иргэн, аж ахуй нэгж, байгууллага харьяа дүүргийн Худалдаа, үйлчилгээний хэлтэстэй гэрээ байгуулж, цэвэр цэмцгэр байдлыг алдагдуулахгүй байх үүрэг хүлээнэ. Гэрээгээ байгуулсан иргэд үйл ажиллагаагаа эхлүүлж болно” гэв.


Тухайн дүүргийн засаг дарга нийтийн эзэмшлийн гудамж талбайд худалдаа, үйлчилгээ эрхлэх цэгийг тогтоож, захирамж гаргадаг журамтай байна. 2022 онд нийслэлд худалдаа, үйлчилгээ, үйлдвэрлэлийн чиглэлээр 74 нэр төрлийн үйл ажиллагаа эрхлэх иргэн, хуулийн этгээд www.ulaanbaatar.mn цахим хуудасны үйлчилгээ эрхлэх бүртгэлд бүртгүүлж, тусгай зөвшөөрөл шаардахгүйгээр үйл ажиллагааг эрхлэх боломжтой болж байв. Ингэснээр зарим иргэн гудамжны хоолны үйлчилгээг явуулж эхэлсэн билээ.