Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” аяны хүрээнд Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас Гаалийн Ерөнхий газартай хамтран 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдөр Нарантуул трейд ХХК-ийн Нарантуул худалдааны төвд сургалт зохион байгууллаа.
Сургалтаар импортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн, жимс, жимсгэнэ, хүнсний ногооны гарал үүсэл, тээвэрлэлт, хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдэд тавигдах шаардлага, хууль тогтоомж, стандарт, техникийн зохицуулалт, журмыг мөрдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангуулж ажиллах талаар сургалтын материал боловсруулж,мэдлэг, мэдээлэл,ойлголт өгснөөр хүнсний сүлжээний өөрт хамаарах үе шат бүрт аюулгүй байдлыг хариуцах,чанартай үйлчилгээ үзүүлэх, эрсдэлгүй ажиллах нөхцөл бүрдэнэ.
0 cэтгэгдэлтэй