Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд шалгалт хийлээ

tsenzuurmn 2024-04-11

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Салбарын хяналтын газраас зохион байгуулж буй “Хүнсний аюулгүй байдал” сэдэвт аяны хүрээнд Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, ЗГ-ын 2011 оны 304 дүгээр тогтоолоор батлагдсан “Сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдаанд мөрдөх техникийн зохицуулалт”-ын хэрэгжилтэд хяналт шалгалт хийж байна.

Шалгалтаар хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний агуулах нь MNS 5364:2011 стандарт,  шошгын мэдээлэл нь MNS 6648:2016 стандартын шаардлага хангаагүй /сүүний шошгод тэмдэглэсэн тослогийн хэмжээ нь лабораторийн шинжилгээний үзүүлэлтээс зөрүүтэй, шар сүүний ундааны шошгод уургийн агууламжийг лабораторийн шинжилгээнд хамруулалгүйгээр шар сүүнд агуулагдаж буй уургийн агууламжаар тэмдэглэсэн/  хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн мэдээлэл тавьсан зөрчилд Зөрчлийн тухай хуулийн холбогдох заалтаар торгууль ногдуулж, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулахаар хугацаатай үүрэг даалгавар хүргүүлэн ажиллалаа.