“Хоол үйлдвэрлэл, үйлчилгээ, худалдааны газруудад тавигдах шаардлага, анхаарах асуудал” сэдэвт сургалтыг Сүхбаатар дүүргийн төлөвлөгөөт хяналт шалгалтад хамрагдах хүнсний худалдааны 32, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний 43 нийт 75 аж ахуйн нэгж, иргэнийг хамрууллаа.
Сургалтаар, Түргэн гэмтэх хүнсний бүтээгдэхүүний хадгалалт, Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний газарт тавигдах шаардлага, анхаарах асуудал, байгууллагын дотоод хяналтын журам, төлөвлөгөө боловсруулах, хэрхэн мөрдөж, ажиллах, дотоод хяналт шалгалтаар илэрсэн зөрчил, дутагдлыг арилгахад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлж, тайлан гаргах талаар мэдээлэл өгч Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны салбарын хяналтын газраас баталсан 08-00-02/10,14 тоот удирдамж, 8.11.1 кодтой Худалдаалах үйл ажиллагааг шалгах хяналтын хуудас, 8.10.1 кодтой Хоол үйлдвэрлэлийн газрыг шалгах хяналтын хуудас, мэдэгдэх хуудас, зөвлөмж хүргүүлж ажиллалаа.
0 cэтгэгдэлтэй