Нийслэлийн хүн амыг эх орны хөрсөнд ургасан төмс, хүнсний ногоогоор хангах, нөөцлөх, нөөшлөх боломжийг бий болгох, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх зорилгоор “Намрын ногоон өдрүүд” арга хэмжээг 8 дугаар сарын 1-ний өдрөөс есөн дүүргийн 21 байршилд зохион байгуулахаар болжээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер Ц.Төрхүү: “Намрын ногоон өдрүүд” өргөтгөсөн худалдаа ирэх 11 дүгээр сар хүртэл үргэлжилнэ. Энэ жил бид үзэсгэлэн худалдааг эрт гаргаж байна. Нийслэлчүүдийн хувьд өвлийн хүнсээ эрт базаадаг. Түүнчлэн газар тариалангийн аж ахуй эрхлэгчид төмс, хүнсний ногоогоо эрт хурааж, зах зээлд хямд үнээр нийлүүлэхийг эрмэлздэг. Тиймээс бид эх орны хөрсөнд ургасан үржил шимтэй төмс, хүнсний ногооны өргөтгөсөн худалдааг энэ жил наймдугаар сараас эхлэн гурван сарын хугацаатай зохион байгуулахаар боллоо.
0 cэтгэгдэлтэй