УИХ-ын Үйлдвэржилтийн бодлогын байнгын хорооны ажлын хэсэг орон нутагт ажиллалаа. Энэ үеэр байнгын хорооны гишүүд Хөтөлийн “Цемент шохой” ХХК-ийн ажилтай танилцаж, ажилтан, албан хаагчдын төлөөлөлтэй уулзалт хийлээ.
Уулзалтаар тус компанийн үйлдвэрлэлийн болон санхүүгийн нөхцөл байдлын талаар мэдээлэл авч тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.
Ажлын хэсгийн гишүүд компанийн удирдлага, ажилчдын саналыг уламжлах, Байнгын хорооны шийдвэрээр холбогдох газруудад үүрэг чиглэл өгч ажиллахаа илэрхийлсэн юм.
Улсын Их Хурлын хяналт шалгалтын ажил, тэдгээрийн хүрээнд явуулсан сонсголуудын үр нөлөөгөөр улсын төсөв тэлж байгааг УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбат дурдаад, цаашид төрийн өмчийн үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг сайжруулж, үр ашгийг улам бүр нэмэгдүүлэх шаардлага байгааг мөн цементийн зах зээл улам өрсөлдөөнтэй болж байгаа нь компанид удирдлага, менежментээ сайжруулах зайлшгүй шаардлагыг бий болгож байгаа талаар онцолж хэллээ
0 cэтгэгдэлтэй