Ж.Эрдэнэбат: Эдийн засгийн өсөлтийг айл бүрийн хаалга үүдээр, иргэн бүрийн халаасанд хийх боломж бололцоог бий болгоно

tsenzuurmn 2024-05-14

Ж. Эрдэнэбатын тэргүүлсэн мэргэжлийн Засгийн газар -1.2 хувь хүрч унасан эдийн засгийг нэг жилийн дотор 5.3 хувьд хүргэж чадсан.

Тэрбээр, Би Засгийн газрын тэргүүнээр 1.4 жилээр ажиллахдаа эдийн засгийн өсөлтийг 5.6 хувь дээр нэмэх болгож дараагийн Засгийн газарт хүлээлгэж өгсөн. Үүнээс хойш дараа дараагийн Засгийн газрууд эдийн засгийн өсөлтийг 7.8 хувьд хүргэж байна. Эндээс юуг хэлэх гээд байна вэ гэвэл бид яагаад эдийн засгийн өсөлтийг хамаг хүч, нөөц, бололцоо, бүхий л зүйлээ шавхаж байж өсгөчихөөд дараагийн хүнд шилжүүлээд дахиад уналтад орсон эдийн засгийг хүлээж аваад байх ёстой юм бэ.

Өнөөдөр бид эдийн засгийн өсөлтийг айл бүрийн хаалга үүдээр, иргэн бүрийн халаасанд хийх боломж бололцоог бий болгохын төлөө ажиллаж байна. Эхнээсээ Л.Оюун-Эрдэнийн тэргүүлсэн Засгийн газар хийгээд эхэлсэн. Төрийн албан хаагчдын цалингийн нэмэгдэл, тэтгэврийн нэмэгдэл эдийн засгийн өсөлттэй уялдаж бий болдог. Цаашдаа зөвхөн төрийн албан хаагчид, ахмадууд гэж хязгаарлахгүйгээр бусад салбарт ажиллаж байгаа бүхий л хүмүүсийн халаасанд оруулах эдийн засгийн боломжийг бий болгоно. Энэ бол МАН-ын үүрэг гэв.